Энхтайвны гүүрнээс үсэрч, амиа хорлохыг завджээ
2017-05-03

Сэтгэл санааны хямралаас болж амиа хорлохоор завдсаныг цагдаагийн байгууллагын ажилчид таслан зогсоожээ.

 

Тодруулбал “ХУД-ийн I хороо, Энхтайваны гүүрнээс эмэгтэй хүн амиа хорлохоор үсрэх гэж байна” гэсэн мэдээлэл өчигдөр /2017.05.02/ 19.43 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч Ч.Машбаяр, Л.Мягмарсүрэн нар шалгахад Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын 3-р багт суух Д.Б /эм.21н/ амиа хорлохоор үсрэх гэж байсныг таслан зогсоожээ.

 

Уг эмэгтэй сэтгэл санааны хямралаас болж амиа хорлох гэж байсныг шалгалтаар тогтоосон байна.

 

Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
so kino baga uzeechee
2017-05-03