Хувцас солих өрөөнд нууцаар бичлэг хийдэг эмэгтэйг баривчилжээ
2017-05-03

Сингапурын цагдаагийнхан хууль бусаар бичлэг хийсэн эмэгтэйг баривчилж, 30 хоног баривчлах ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Баригдаад буй эмэгтэйг Хен Ли Юинг гэдэг бөгөөд 29 настай аж. Тэрбээр нийгмийн сүлжээн дэх дагагчийнхаа тоог нэмэхийн тулд эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд нууцаар бичлэг хийдэг байжээ.

 

Ихэвчлэн тэрбээр биеийн тамирын заал, бүжгийн клуб болон фитнес клубт нууц бичлэг хийдэг байсан гэнэ. Шалгалтаар тэрбээр уг бичлэгүүдээ нийгмийн сүлжээндээ байршуулахаас гадна худалддаг болохыг тогтоосон байна. Ойролцоогоор хууль бусаар бичсэн бичлэгээ 22 хүнд 6-7 еврогоор зарсан байна.

 

Түүний өмгөөлөгч “Үйлчлүүлэгч минь зөвхөн эмэгтэйчүүдийг хувцас тайлах үйл явцыг бичиж авсан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ty:
Iimerhuu archaagui malnuud tgd uuruu 7 n dor bdald orood uhene shd !
2019-01-15
Зочин:
Манай гайхлууд санаа аваад эх орондоо нутагшуулж цааш нь үргэлжлүүлэх вий дээ чадах л улс шүү дээ
2017-05-03