Н.Номтойбаяр: Иргэд бухимдалтай байгааг ойлгож байна
2017-05-03

Гэрэл зургийг mpa.mn

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хүсэлтээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, гишүүн ҮЭ-ийн холбооны зарим дарга нарын төлөөлөл байлцан уулзалт хийлээ. Уулзалтаар МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан жагсаалын үеэр Засгийн газарт тавьсан шаардлагын талаар санал солилцлоо. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ

 

Гэрэл зургийг mpa.mn

 

-МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрийн дөрвөн заалтыг Засгийн газар зөрчиж ОУСВ-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар урьдчилан тохиролцоо хийгээд байгаа. Засгийн газрыг гэрээний заалтаа зөрчихгүй байхыг МҮЭ-ийн холбоо удаа дараа шаардаж байгаа юм. Өнөөгийн энэ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх үндэс суурь өмнөх Засгийн газрын үед тавигдсан. Гэхдээ өмнөх Засгийн газрын буруутай шийдвэрийг одоогийн Засгийн газар үргэлжлүүлээд явах нь туйлын буруу үйлдэл юм.

 

Өнөөдөр улс орон маань өр зээлтэй, төсвийн алдагдал ихтэй, нийгэм, эдийн засгийн хямралтай байгаагаас айл гэр, ард нийтээрээ бухимдалтай байгаа үед Засгийн газрын зүгээс төсвийн үрэлгэн зардал, тансаг хэрэглээ, захиргааны зардлыг бууруулах чиглэлээр бус иргэдийн төлөх татвар, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, тэдний бодит орлогыг бууруулах замаар төсвийн алдагдалыг нөхөх өрөөсгөл бодлого явуулж байгаа нь ҮЭ-ийн гишүүд, нийт иргэд, хөдөлмөрчдийн дургүйцлийг төрүүлж улмаар нийгэмд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй байдалд хүргэж байна гэдгээ илэрхийлээд энэхүү уулзалтыг ОУВС-гийн хөтөлбөрийн нөхцөлийг тохирхоос өмнө хийсэн бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэдгийг онцлов.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Ард иргэд бухимдалтай байгааг ойлгож байна. Тийм болохоороо л нэгдэж жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж тэдний дуу хоолойг төрд хүргэдэг МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллах болно. Бид ажил хэрэгч байдлаар ярилцаж, ойлголцож, зөв шийдлийг олох ёстой. Тиймээс энэ сарын 12-нд Нийгмийн даатгалын багц хуулиар хийх хэлэлцүүлгийн үеэр зөв зүйтэй шийдэл гарна гэж найдаж байна. Энэ хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбоог идэвхтэй оролцохыг хүсч байна. Мөн энэ сарын 16-ны өдөр болох Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх хэлэлцүүлгийн үеэр оновчтой санал, шийдэл гаргана гэдэгт итгэж байна.

 

Ингээд энэ сарын 24-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах санал гаргаж байна. Энэ үндэсний хорооны хуралд холбогдох сайд нарыг байлцуулъя. Мөн өнөөдрийн энэ уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах болно гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
shorongoos:
SHORONOOS NEG HUN NOMTOI BAYRT ZAHIA BICHSEN BAISAN DA UGUI TEGEED MONGOLD ODOO TUR BA HUULI GJ BAIDIIMUU DAAA
2017-05-04
Зочин:
Uzen yadah ch bagadaj bna
2017-05-03
zail:
tsarai muutai huur be? said genuuuuuu eeeeeee chaabaas aaaaaaaa. chatsgatai huuhed bn sh dee
2017-05-03
Зочин:
Иймэрхүү хог шаарууд зайлах цагийг үзэх байхаа
2017-05-03
Зочин:
Чи ацаараа ойлгодог юм
2017-05-03
zochin:
МАК компаний татварын хөнгөлөлт нэрээр чөлөөлсөн 4 тэрбумыг улсад тушаалгачихвал яасан юм вэ. Чамд тийм чадал байна уу
2017-05-03
Gxd:
Энэ новш хувийнхаа компанийг л бодож ажиллаад байгаагаас биш ард түмний төлөө гэсэн зүйлгүй л байна. Яасан ханаж цаддаггүй новш вэ? Хэдэн удаа амьдрах гээд байгаа юм бол оо? ...
2017-05-03
xaxa:
xaxa
2017-05-03