29-р сургуулийн сурагчдын эцэг эх мэдээлэл хийнэ
2017-05-04

 

НМХГ-ын хурлын танхимд

 

10.00 цагт Шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн аюулгүй байдал сургалт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. Сургалтын үеэр хийн салбарт явуулж буй төрийн бодлого, тээвэрлэх автоцистерний бүтэц, үйл ажиллагаа ашиглалтын баллон, аюулгүй ажиллагааг, осол эндэгдэл зэрэг асуудлаар мэдээлэл авах боломжтой юм. Холбогдох утас 91887887

 

"Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн байр

 

нд 10.00-13.00 цагийн хооронд МХЕГ-аас барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Утас: 99080298

 

Шангрила зочид буудлын 1 давхарт

 

10.00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг зохион байгуулна.

 

Сүхбаатарын талбайд

 

11:00 цагаас Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийтийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. Утас: 99092568, 96334405

 

MN-Мэдээллийн төвд

 

11.00 Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар болон Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

 

11.30 Монголын үндэсний олимпийн хороо нь шинэчилсэн бүтцээр ажиллаад сар гаран болж байгаа бөгөөд энэ хугацаанд гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулна. Тэд өнгөрсөн долоо хоногт “Токио-2020” наадмын монголын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, элчээр Хакухо Даваажаргалыг томилсон билээ.

 

12.00 Монгол Улсын Төрийн шагналт, академич Ц.Тойвгоо агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулж ШУА, Монголын шатрын холбоо, Тойвгоо агсны гэр бүл, үр хүүхдүүдийн хамтран зохион байгуулах шатрын тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой.

 

12.30 Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд үүсээд буй бодит нөхцөл байдлын талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.

 

Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд

 

14.00 цагт "Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын баталгаа”сэдэвт эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал болно. Утас: 264943, 70112397

 

ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд

 

18.00 цагт танхимд "Баян-Өлгий аймгийн бага дунд боловсорлын өнөөгийн тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгаас төрөн гарсан ШУ, боловсролын салбарын эрдэмтэн докторууд, УИХ-ын гишүүд оролцох болно. Утас. 88071693

 

Shuud.mn
Сонин хачин