Манай дөрвөн боксчин медалийн болзол хангалаа
2017-05-04

 

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

 

Манай дөрвөн боксчин өчигдөр медалийн төлөөх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тэмцээний 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд МУГТ, Д.Отгондалай Казахстаны А.Курметовыг, 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Хятадын Хи Жун Жуныг, 64 кг-д Б.Чинзориг Индонезийн Сарохатуа Лумбантобингыг, 69 кг-д Б.Түвшинбат Энэтхэгийн боксчин Манож Кумартай тоглож тус тус өрсөлдөгчөө ялав.

 

Ийнхүү манай дөрвөн боксчин хагас шигшээд шалгаран үлдэж, хүрэл медалийн болзол хангаж, Хамбургт болох ДАШТ-ий эрхтэй боллоо.

 

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй  8 боксчноос  56-кгд Б.Мишээлт, 75 кг-д Ж.Отгонжаргал, 91-д С.Эрдэнбаяр 52 кг-д  М.Гандулам нар өрсөлдөгчдөө ялагдаж үзэгчийн суудалд шилжээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
?:
овоо яах вэ? яаж үзэх ?
2017-05-04
sain:
Ovoo doo
2017-05-04