Наоми: Ээж гэж дуудуулмаар байна
2017-05-04

Загварын салбарын хар ирвэс гэгддэг супермодель Наоми Кэмпбелл “ES” сэтгүүлийг чимэхээс гадна ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд хүүхэдтэй болохыг хүсдэг тухайгаа өгүүлжээ.

 

 

Өдгөө 46 настай Наоми “Би хүүхэдтэй болохыг маш их хүсч байна. Би маш олон жил ганцаараа амьдарлаа. Одоо би амьдарлаа өөрчилмөөр байна” гэж ярьсан аж. Сэтгүүлч “Мэдээж хүүхдийн тухай ярьж байгаа юм чинь эцэг нь хэн байх бол. Та хуримаа хийх талаар бодож байгаа гэж ойлгож болох уу?” хэмээн асуухад уг асуултад “Би зүгээр л хүүхэдтэй болохыг хүсч байна. Би зүгээр л ээж гэж дуудуулмаар байна” гэж хариулжээ.

 

Тэрбээр ямар нэгэн эртэй холбоо тогтоогоогүй гэдгээ ярилцлагынхаа үеэр хэлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
Андаа чамайг эдний гэрийн зарц байхад чинь энэ хар өлөгчин аймаар зодсон тэ .
2019-05-01
irgen:
buzar adsaga shig aashtai hyn ih deerelhej zoddog um yaj eej boloh um boldoo
2017-05-04
kkkk:
Андаа чамайг эдний гэрийн зарц байхад чинь энэ хар өлөгчин аймаар зодсон тэ .