Ахмад тамирчдад төрийн дэмжлэг үзүүлнэ
2017-05-04

 

Шинэ Зеландын Оакланд хотод дэлхийн мастеруудын спортын наадам өнгөрсөн сарын 21-30-нд болсон. Ес дэх удаагийн тус тэмцээнд 105 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдсөн.

 

Манай улсаас спортын зургаан төрөлд 27 тамирчин оролцож, найман алт, таван мөнгө, дөрвөн хүрэл (нийт 17 медаль хүртэв) медальтай эх орондоо ирлээ.

 

Дэлхийн мастеруудын наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэд баг тамирчдад амжилт хүсч, ахмад тамирчиддаа төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ энэ үеэр хэлсэн юм.

 

Монголын баг тамирчдаас Т.Цэрэндолгор хөнгөн атлетикийн төрөлд зургаан медаль хүртсэн нь дэлхийн мастеруудын спортын наадамд өмнө нь гараагүй гоц амжилт болов.  Тэрбээр монголын багийн медалийн “салхийг” хагалж зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд 20.90м шидэж алтан медаль хүртсэн. Мөн хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн 75-79 насны ангилалд дахин түрүүлж World Masters Games -2017 хоёр дахь алтан медалиа хүртсэн юм.

 

Өдгөө 79 настай Т.Цэрэндолгор энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ-ний жад шидэлт, бөөрцөг түлхэлтийн 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр өдгөө 79 настай бөгөөд Ази тивийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн тамирчин юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хангай:
ахмад тамирчин Цэрэндолгор гуайд төр шагналаа харамгүй өгөх цаг нь болжээ одоо юу болохыг нь хүлээгээд байгаа юм бэ
2017-05-04
Хангай:
ахмад тамирчин Цэрэндолгор гуайд төр шагналаа харамгүй өгөх цаг нь болжээ одоо юу болохыг нь хүлээгээд байгаа юм бэ
2017-05-04