Трамп, Обамагийн эрүүл мэндийн хуулийг хүчингүй болголоо
2017-05-05

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн санаачилж, ажил хэрэг болгож байсан эрүүл мэндийн “Obamacare” хуулийн төслийг хүчингүй болголоо.

 

Тэрбээр уг хуулиас харьцангуй боловсронгуй эрүүл мэндийн хуулийг баталсан тухайгаа хэвлэлийнхэнд баталсан байна.

 

Эрх баригч Бүгд Найрамдах намын гишүүд олонхоороо уг хуулийг баталжээ. Харин сөрөг хүчин Ардчилсан намын зарим гишүүд Ерөнхийлөгчөө “аймхай сонголт” хийсэн хэмээн буруутгасан аж.

 

Эрүүл мэндийн шинэ хуулийг баталж байхад олон зуун жагсагч Конгрессийн ордны гадна тайван жагсаал зохион байгуулсан юм.

 

Ерөнхийлөгч Трамп “Агуу төлөвлөгөөг баталлаа” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин