Төгсөгчдөд 1200 гаруй ажлын байр санал болгоно
2017-05-05

Монголын залуучуудын холбооноос “Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар болжээ.

 

Уг хөдөлмөрийн яармагт 40 ажил олгогч 1200 гаруй нээлттэй ажлын байр зарлаж, ажилтан шалгаруулж авах юм байна. Төгсөх ангийн оюутнууд болон их, дээд сургууль төгссөн ажил горилогчдод энэхүү арга хэмжээ нээлттэй аж.

 

Хөдөлмөрийн яармаг энэ сарын 18-нд 10.00-18.00 цагийн хооронд  МЗХ-ны гадна талбайд болох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин