УИХ-ын даргын суудалд хэн очих вэ
2017-05-05

 

МАН-ынхан өнгөрөгч мягмар гарагт Тусгаар тогтнолын ордонд Бага хурлаа хийж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх шийдвэрт хүрснээ зарласан. Тэгвэл М.Энхболд даргын нэрийг СЕХ-нд өгснөөр тэрбээр намын болон улс төрийн сонгуульт албан тушаалаа хүлээлгэн өгөх учиртай.

 

Хуульд зааснаар төрийн албан тушаалаас заавал татгалзах бол намын буюу улс төрийн албан тушаалаас татгалзах эсэх нь түүний өөрийн шийдэх асуудал билээ. Хэрвээ М.Энхболд дарга хоёр албан тушаалаасаа татгалзах хүсэлт гаргавал эрх мэдлийн төлөөх тулаан энэ намд өрнөж эхлэх нь тодорхой.

 

Саарал ордонд эртнээс нисч буй “бор шувуу”-ны жиргээнээс дуулахад намын даргатайгаа Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд өрсөлдсөн Ц.Нямдорж гишүүн УИХ-ын даргын суудалд тухлах бололтой. Энэ тохироо ч эртнээс хийгдсэн байсан гэх. Харин УИХ-ын дэд даргын суудал УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд очно гэх яриа байгаа юм. Намын даргыг суудлыг бүр биш түр эзлэх хүн нь Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан гэх залуу улстөрч байх нь гэх яриа ч хэдийнэ гараад байна.

 

Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульдаа амжилттай оролцох учиртай” гэсэн хариулт өгсөн юм. Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөөд бүдэрлээ гэхэд эргээд суудалдаа ирнэ. Тиймээс намын албан тушаалаа бүр биш түр хүлээлгэн өгөх, эсвэл намын дарга хэвээр өрсөлдөх магадлал өндөр билээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
naiz:
nymkaaaaa am hul 2 oo sain ugaaj bai hoooo!!!!! mieeebuuuuuuud shal omhiiiiii unertsen gesen shuuuu naizaa. bas tetgeberteeee gar dooooo odoo bolno.
2017-05-05
Зочин:
Орондоо хууль засч байсан Нямдорж Их хурлын дарга болж болохгүй ээ
2017-05-05
гаанжаа:
Нямдоржоо залуу чи Энхболдыг хэнтэй андуураад , яагаад нүүр нүдгүй үнсэж үнгэлээд заваартаад байгаа күнбэчи. жоохон намбатай өтөлнө шүү
2017-05-05
М.ЭНХБОЛД ГАРАХГҮЙ ЭЭ.:
МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөөд бүдэрлээ гэхэд эргээд суудалдаа ирнэ. ЮУ ГЭЖ ДЭЭ СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ НАМЫН ДАРГЫН АЖЛАА Ч БҮРМӨСӨН ӨГНӨ.ИХ ХУРЛЫН ДАРГАА Ч БОЛИХ ЁСТОЙ .М.ЭНХБОЛД ГАРАХГҮЙ ЭЭ.ЯАГААД ГЭВЭЛ АМЛАЛТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ НЬ ИТГЭХ НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ.
2017-05-05
Зочин:
durakuud alaaguy baawgaynkhaa arisyg khuwaagaad l
2017-05-05
irgen:
Ug ni eronxii said namiin darga bolood,xurelsux said xuraliin darga bolbol tun zugeersen
2017-05-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-05
Зочин:
Дарханы Хаян УИХ-ын дарга болно шүү дээ
2017-05-05