Боловсролгүй байж болно, яллагдагч байж болохгүй
2017-05-05

 

Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй. Тиймээс олон нийт АН-ын энэхүү шийдвэрийг гайхаж хүлээн авлаа. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн ойлголт бий. Түүнийг нэр дэвшүүлсэн АН-ын даргад үүнээс өөр хэлэх тайлбар олдохгүй нүүрээ улалзуулж сууна. Арга ч үгүй юм. Учир нь, гэм буруутайд тооцогдон яллагдагчаар татагдаж, бүр хилийн хорио тогтоолгосон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг ес зүйгүй хэрэг. Нам нь нэр дэвшүүлнэ гэдэг ард түмнийг доромжилсон үйлдэл гэхэд буруудахгүй. Уг тэрээр гэм буруутай эсэхээ шүүхээр эцэслэн тогтоолгосных нь дараа нэр дэвшсэн бол нэр цэвэр, сэтгэл амар. Боловсролгүй, гадаад эхнэртэй гэхээс өөрөөр түүнийг өөлөхгүй л байсан болов уу. Товчхондоо, боловсролгүй байж болно. Харин яллагдагч байж болохгүй. Асуудлаа шийдүүлж, нэрээ цэвэрлэчихээд нэр дэвшсэн бол намынх нь нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөхгүй байв. Гэхдээ ганцхан түүнд ч асуудал байгаа юм биш. АН-ын удирдлага, гишүүд ч үүнд буруутай. АН-ын удирдлагууд нэр дэвшигчийг бүртгэхдээ алдаа гаргасан байж болно. Харин гишүүд нь тэр алдааг засах байлаа. Яллагдагчаар татагдсан Х.Баттулгын оронд харьцангуй нэр цэвэр Р.Амжаргал, Л.Болд гэх мэт сонголт их байв.

 

С.Баярцогт, бүр Н.Энхбаярт шударга бус шийдвэр

 

Монголчууд мартамхай, ялангуяа улстөрчид загасны ой санамжтай гэдэг яасан үнэн үг вэ. Саяхан АН-ын дотоод сонгууль болоход аль хэдийнэ буруугаа хүлээж хариуцлагаа үүрсэн С.Баярцогтыг оффшор данстай байсан гэдгээр нь буруутгаж Сэлэнгэ аймгийн намын даргад өрсөлдүүлээгүй. Гэтэл яллагдагчаар татагдсан хүнийг Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлсэн нь гайхмаар. Энэ нь С.Баярцогт, бүр Н.Энхбаярт ч шударга бус санагдаж байгаа. Буруугаар шүүхээр тогтоолгуулж, ялаа эдэлсэн, төр уучлагдсан Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшүүлээгүй. Тэрээр Х.Баттулгын хажууд асуудлаа шийдүүлж, хариауцлагаа үүрчихсэн хүн. Харин одоогийн нөхцөл байдал Х.Баттулгын эсрэг байна. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэж байгаа Төрийн албаны тухай хуульд албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээсэн төрийн албанд ажиллуулахгүй байх заалт багтжээ. Энэхүү заалтыг УИХ өчигдөр дэмжлээ. Албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн хүн бага, хорооны Засаг дарга, бүр мэргэжилтнээр ажиллах эрхгүй гэсэн үг. Гэвч яллагдагчаар татагдаж, шүүхийн босгон дээр ирсэн хүн бүр Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа нь шударга бус. Өөрөөр хэлбэл, төр буюу улсын яллагч яллагдагчаар татчихаад байхад улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь төрийг ялж өөрийн болгох гээд байгаа ч юм шиг. Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг Х.Баттулга баярлах болоогүй. Одоо намууд нэр дэвшигчдээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж баталгаажуулна. Сонгуулийн ерөнхий хороо хууль шүүхийн байгууллагаас лавлагаа авах нь тодорхой. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Сонгуулийн ерөнхий хорооны босгыг давж чадаагүй тохиолдол олон бий. Түүний адилаар Х.Баттулга ч давж чадахгүй байх магадлалтай.

 

Г.Хулан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баттулга сонгогдоод юу хийсэн бэ. юу ч хийгээгүй, өөрийнхөө хувийн эрх ашгийг маш сайн арвижуулсан. Цаазын ялыг сэргээнэ, 2 жилийн өмнө батлагдсан хуулинд хориг тавьж ард түмэнд таалагдах жүжиг тавиад ар хударгаар ҮХНӨ-д ерөнхийлөгчийг УИХ-с сонгох, сонгуулийн холимог системийг зүтгүүлж байна. Газар,ус,ой,газрын дорх баялаг төр нийтийн өмч гэсэн ҮНХӨ-д яагаад хориг тавихгүй байна. Тэр ийм л хуурамч нөхөр. Ард түмэнд таалагдаж дахиж сонгогдох санаатай. Битгий горьд гэж хэлцгээе.
2019-11-25
Zochin:
Battulga chadnaa.Bolovsroltoi geed bga n mongoliig ideed duuslaa
2017-05-08
Иргэн:
Одоо ч бүүр хэн ч хамаагүй нэр дэвших нь ээ. Боловсролгүй байж болохгүй ш дээ Улсын их хурлын гишүүнд нэр дэвших гэж байгаа биш.
2017-05-08
Пагма:
Хөөе баттулгаа болд гэдэг нэрийг чинь мэдэж байна шүү. Өөрийгөө дэмжээд битгий улам онигоо болоод бай
2017-05-07
Bold:
Ene xvniig demjixgvi bol bid svirne shvv Mongolchyydaa Ene xvn Jinxene ix oronch xvn Ene vnen
2017-05-06
Tuya:
Bolovsroltoi olon syrgyyl togsson tenegvvd tord dvvren bn Ted yu xiij bn idej uuxaas oor ym alga xamgiin chyxaln ard tvmnee gesen zvrx setgel xeregtei ta. Yalax estoi shvv zaaval demjij bn ta chadna
2017-05-06
Togii:
Mongoloo gesen Setgel zvrx bval bolloo battulga bol Jinxene Mongol er xvn ter bidnii toloo yls ornoo ard tvmnee saixan bailgaj chadax xvn shvv
2017-05-06
Bolovsrol gej yu dongosood bnaa Ene xulan gegch z:
Demjunee
2017-05-06
Зочин:
Battulga shig eh oronchiig Mongoliin tuluu ashiglaj demjeed ugie. MONGOLCHUUDAA.
2017-05-06
Баяр хэ:
Бяр байхад ухаанаар яадаг юм гэдэг үг байдаг. Сэтгэл зүрх байхад тийм өндөр боловсрол хэрэг байхгүй.Өвөгдөөс заяасан монгол ухаан байна. Баттулга аа Бүү ухар үзээд алд ахмадууд дэмжинэ ээ.
2017-05-06
Зочин:
Бурхан минь Баттулга л биш шүү.
2017-05-06
Зочин:
Хүмүүсээ энэ 2 луйварчинг хэнийг ч сонгож болохгүй Өнөөдрийн Монголчуудын байгаа байдал УБ хотын байгаа байдал энэ 2 той шууд холбоотой Өөр ямар баримт хэрэгтэй нэж
2017-05-06
Bgaaa:
Bolovsrolgui hun yu hiij chadah yum be? Buruu zamaar l yavna shuudee yag cham shig. Ene nuhur heden jiliin umnu neg fund surguulid Ireed huuhduuded bolovrol herggui geed baahan hudlaa yarisan bgaam. Nuguu hed ni unen gej bodood ih surguulid suraagui odoo amidrahad hetsuu boltson yavj bn shuudee. Hulduu hun zugeer yavhgui bas huuhduudiig uruu tataad amidralgui bolgotson bgaa yum. Ene bol neg l jishee.
2017-05-06
Зочин:
enhkbold bol ulaanbaatariin buh gazariig zarsan estoi luivarchin shuu dee.
2017-05-06
Зочин:
Баттулгын эх оронч сэтгэл хаанаа байдагийн. АН хэдэн олигархын сарвуунд гүнзгий базуулж ухаан самуурсан орон гаран байгаа юм байна. Та нар шившгээ дэлгэж дуусахгүй тэрийгээ улам гүнзгийрүүлдэг новшнууд юм даа. Баттулга өөрөө нэрээ татах хэрэгтэй өөр хувилбар алга.
2017-05-06
Baigalmaa:
Negentee olon tumen ni songood gargasnaas khoish olon uym yariad yakhav dee daraa ni ingekh baisan bol ekhnees nidevshuulekhgui baikhgui yasan uym be buruu zoruu yarij neg negnee doosh ni khikhee boliyo
2017-05-06
Ван Ли:
Та нар хэрэлдэж нэг нэгнээ муулаад хаа холдов гэж. Тэртэй тэргүй би тун удахгүй та нарыг удирдана. Тэр үед та нар хэр их хэрэлдэж уралцхыыг чинь харваа
2017-05-05
боогий:
ЭР ХҮН ТУГ Ч БАРИНА ТУГАЛ Ч ХАРИУЛНА , ЖОР ҮЗСЭН ЛАМААС ЗОВЛОН ҮЗСЭН ЧАВГАНЦ ДЭЭР ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧД НЭР ДЭВШСЭН Н. ЭНХБАЯР НЬ ДАВАРСАН ЛУЙВАРЧДЫГ НОМОНД НЬ ОРУУЛЖ , УЛС ОРОНДОО ЭВ НЭГДЭЛ , ХӨГЖИЛ ДЭВШИЛ , ШУДРАГА ЁС , ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЖ ЭХ ОРНЫ МИНЬ ТУСГААР ТОГТНОЛ , БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛНО.
2017-05-05
Монгол:
Энэ сэтгэгдэл бичиж байгаа сэтгэцийн юмтай хүмүүсээр бол монгол хүн нэр дэвшиж бараг болохгүй юм шиг байна аа даа. Тамын тогооны үлгэр, намчирхсан талцсан бодлоо орхивол яасан юм бэ? Хэл чинь загтнаад байвал долооох юм зөндөөн байна түүнийг долоо новшнууд гэж. Хүн муулаад сайн явна гэвэл хэзээ ч бүтэхгүй, үр хойчид чинь л гай болно шүү дээ.
2017-05-05
зочин:
Үнэн хэлжээ дэмжиж байна, Баттулга бол бүтээлч хүн юутай ч хөрөнгө нь монгол шороон дээр байна монгол нутагтаа шингэнэ,ийм хэмжээнд улс орноо босгочихвол боллоо, нөгөө газрын наймаачны хувьд ялангуяа УБ -ын газар шороо бол яваандаа Оюутолгойн баялагтай тэнцэх байх шүү, ингэж бодохоор асар их ялгаа байгаа биз, нөгөө талаар энэ хүн юм хийх янз алга, яг ийм хамгаалалтын байдалтай 5 жил болно, МАН тодорхой болсон луйварчингаа гадаадад улс орноо төлөөлүүлж шившиг болчихоод арга хамжээ авахгүй байж юун ерөнхийлөгч ярих аод түмнээсээ ичихэд яадаг байна аа. .
2017-05-05
Зочин:
М.Энхболд Н.Энхбаяр Х.Баттулга гурвуулаа төрөөс төрсөн тэрбумтнууд, Монголын заяа гэж ....... Монголын төр хууль номоо цэгцэлтэл Элбэгдоржийн бүрэн эрхийг 2021 он хүртэл сунгая.
2017-05-05
Зочин:
Монгол улсын хуулинд сумын засаг даргаар дээд боловсролтой хүн ажиллах ёстой гээд тов тодорхой заачихсан байдаг гэсэн. Гэтэл ерөнхийлөгчид боловсролгүй хүнийг болно гээд байгаа юм уу? Монголоо гэж.... заваарч байна даа.
2017-05-05
зочин:
Эзэн хаан бидний өвөг дээдс адгуус атлаа дэлхийн талыг эзэлсэн юм уу, өнөө үед байдал өөр ч бид өнгөрсөн он жилүүдэд өндөр боловсролтой нэгнээ сонгодог байлаа гэтэл үнэн байдал ямар байна, гагцхүү Эх орноо гэсэн монгол ухаан хэрэгтэй байна.
2017-05-05
Зочин:
Battulgiig Amarjargalaar soliod devshuulchiheesee Ardchilsan namiihaan
2017-05-05
Svkhee:
Battulga bol hamgiin hudlaa hvn shvv tumur zam barina geed tom multaraad bsn haan bn bvrgiin idchihee bizdee ichihgui odoo erenhiilegch bolno ch geh chig bolimoor yum cham shig luiwarchid mongoliin turd heregguie za neree tataj vz iiiiiii
2017-05-05
Зочин:
Боловсролтой нь оффшорчин болсон. Улсаа зарсан., Одоо гайгуй байгаа дээр нь эх орноо гэсэн сэтгэлтэй Баттулгаа сонгох нь зев.
2017-05-05
jshaha:
gazariin avilgach . damlan bayjigch beejin tagnuul . erunhiilugch baij boloh uu ???
2017-05-05
Зочин:
энгийн 5 хүнийг буудаж алсан авилгалын эцэг ялтан Энхбаярыг дахин ерөнхийлөгч болгоно гэдэг цуст яргаллыг урин дуудна гэсэн үг. Ядаж л Монголын нэрийг өндөрт өргөсөн тамирчнаа дэмжие зүгээр ухаантай байж үз хүмүүсээ ямар охорхон ой ухаантай юм бэ Цолмон гэдэг бузар авгайг нь бас мартаад амжсан уу бүх тендерийг цусалж байсныг нь яах вэ мартах уу ой ухаанаа бүү л алдаарайдаа
2017-05-05
шижирээ:
Энэ 3 ын аль ч гаосаг Эбаггаас дээрдэх юм алга даа
2017-05-05
Зочин:
ухаан нь буруу эргэсэн новшнууд хэрэггүй
2017-05-05