Цагдаа өөрийгөө боймлон амиа хорложээ
2017-05-05

Дөрвөн настай охины амь насыг хохироож, шүүхээс ял шийтгэгдсэн Г.Маралмааг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл тархаад байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Н.Ганбадрал  мэдээлэл хийлээ.

 

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд Шүүхээс ял шийтгэгдсэн эмэгтэй М-г шүүхийн цагдаа хүчирхийлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн  дагуу мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс шалгалтыг явуулж эхэлсэн байна. Хэрэгт холбогдуулан шалгаж байсан цагдаагийн алба хаагч Б нь тавдугаар сарын 3-нд Сүхбаатар дүүргийн 13-р хороонд орших гэртээ өөрийгөө боймлосон байдалтай амь насаа алдсан байжээ.

 

Амь насаа алдсан цагдаа гэрээслэл бичин  үлдээсэн эсэх талаар тодруулахад  “Мөрдөн байцаалт явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

 

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
dash ulzii:
munagaa diilsengui dee
2017-05-07
Novshiin tsagdaa nertee gemt heregtnuud:
Ilersen ni l ene udaagiih. Ternees umnu uchnuun iim yavdal gardag baisan baih. Shorond narnii bish narsnii huuli uilchildeg geed huchirhiilel uilddeg baisan ni todorhoi. Busad ni huchirhiiluulcheed duigai l ungurdug baisan biz
2017-05-05
dash ulzii:
munagaa diilsengui dee
zochin:
maralmaach huniig uheld hurgeh gartsaagui baidald oruulsan yum bishuu
2017-05-05
maralmaa:
maralmaa geed muuhai har murtei huuhen be
2017-05-05
Зочин:
энэ цагдаа хүчирхийлсэн нь үнэн учраас өөрийгөө боймолжээ хөөрхий. цагдаа нарийнхаа толгойг цэнэглээч.
2017-05-05
Зочин:
Энэ маралмаа гэдэг яасан нүгэлтэй хүүхэн бэ, дандаа хүний аминд хүрдэг
2017-05-05