“Хэлж зүрхлээгүй хайр”-ыг тоглоно
2017-05-05

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид төгсөгчдөд зориулан С.Жаргалсайханы зохиол “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжгийг тоглох гэж байна.

 

Жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан. Гол дүрүүдэд СТА Г.Эрдэнэбилэг, СТА Ц.Баясгалан, СТА Г.Амгаланбаатар, СТА С.Болд-эрдэнэ, СТА Д.Баттөмөр, СТА М.Тогтохжаргал, СТА Б.Одончимэг, Н.Баярмаа, СТА Ц.Цэрэнболд нар тоглоно.

 

Жүжгийг энэ сарын 12,13-ны өдрүүдэд  УДЭТ-ын тайзнаа тоглоно. Тасалбарын талаарх мэдээллийг  99199794 утсаар лавлах боломжтой.

 

Хэлж зүрхлээгүй хайр жүжиг" нь Гэгээн Муза наадмаас:

 

  • Шилдэг залуу жүжигчин СТА Б.Отгонбат

 

  • Шилдэг туслах эрэгтэй дүр СТА Д.Баттөмөр 

 

  • Шилдэг зохиолч С.Жаргалсайхан

 

  • Шилдэг гол дүр СТА Г.Эрдэнэбилэг зэрэг шагналыг  2007 онд авч тус наадмын Гранпри -г хүртсэн билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин