Трампийн айлчлах анхны улс тодорлоо
2017-05-05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн анхны гадаад дахь айлчлалын тов гарсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

 

Трамп анхны айлчлалаа Саудын Араб улсад хийх гэнэ. Тэрбээр сонгуулийн өмнө “Би Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд ОХУ-д айлчилна” хэмээн мэдэгдсэн. Цагаан ордны тэргүүн болоод тэрбээр “Би анхны айлчлалаа Япон улсад хийнэ” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

 

Трамп энэ сарын эцсээр Саудын Араб улсад айлчлах гэнэ.

 

Гэхдээ аюулгүй байдлын үүднээс айлчлалын нарийн мэдээллийг Цагаан ордноос өгсөнгүй.  

 

Тэрбээр уг айлчлалаа өндөрлүүлээд Палестан, Израйль улсад айлчлах гэнэ. Ойрхи Дорнод дахь айлчлалаа дуусгаад Герман болон Францад айлчлахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин