Мэргэжлийн боксын сонирхолтой тулаан маргааш болно
2017-05-06

 

Мэргэжлийн боксын хөнгөн жингийн нэгэн сонирхолтой тулаан маргааш болно.  Мэргэжлийн тамирчны замналдаа ердөө нэг л ялагдал хүлээсэн Мексикийн боксчин Канело Алварес (48-1-1) өдгөө WBO холбооны хагас хөнгөн жингийн Дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа. Тэрбээр одоогоос 4 жилийн өмнө Флойд Мэйуэйдертэй тун гайхалтай тоглолтыг хийж, шүүгчийн саналаар ялагдал хүлээж байсан удаатай. Тэгвэл өнгрсөн оны 9-р сард Их Британийн Лиам Смитийг хожиж энэ цолоо авсан юм.

 

Харин түүний бүс хамгаалах эхний тулаан нь маргааш болно. Түүний өрсөлдөгчөөр нутаг нэгт тамирчин Жулио Цезар Чавес Жуниор байх юм. “Домгийн хүү” хочоороо танигдаад байгаа түүний хувьд Мексикийн хамгийн өндөр амжилттай мэргэжлийн боксчин Жулио Цезар Чавесын  хүү юм. Замналдаа 54 тулаан хийж, 50-ийг нь өөрийн талд шийдэж байсан туршлагатай тамирчин сүүлийн 2 тулаандаа дараалан ялалт байгуулснаар Канелотой тоглох эрхээ халаасалсан юм.

 

Хоёр тамирчны тулаан ням гарагт АНУ-ын Лас Вегас хотод болно. Сонирхуулахад уг хоёр тамирчны аль ялалт байгуулсан нь Дэлхийн аварга цолноос гадна 6 сая долларын мөнгөн шагналын эзэн болно.

 

Г.Баяраа       

 

 

Shuud.mn
Сонин хачин