Бурхаан, хорвоо буруу тийшээ эргээд байна
2017-05-06

 

Бурхан гэж хэн болох, хаана байдаг нь бүү мэд. Ямар ч байсан болж бүтэхгүй байгаа зүйлээ ховлодог нэг тийм “шидтэн” байх. Бас хорвоо хаашаа эргэвэл зөв болох талаар ч хэлэх бодит зүйл алга. Гэвч хүний ёсноос гажууд үйл явц маш ихээр өрнөөд буй учраас магадгүй энэ хорвоо буруу тийшээ эргээд байгаа байх. Тиймээс л энэ хорвоог бурханд ховломоор санагдлаа.

 

Хорвоогийн жамаар хэзээ нэг өдөр намайг орхих ээждээ би “Ээж ээ, та минь наддаа охин үр минь болж эргэж ирээрэй. Надад өгч байсан сайхан бүхнийг би тандаа өгмөөр байна” гэж хэлмээр санагддаг. Гэвч ижий минь амьд сэрүүн байсаар байхад муу ёрлосон болох учраас ил гаргаж зүрхэлдэггүй.  Би хүн эргэж төрдөг гэдэгт итгэдэг. Хүүдээ, охиндоо, ойрын төрөлдөө эсвэл хаа нэгтээ хэн нэгний хүүхэд болон эргэн хорвоод ирдэг. Харин эргэн төрөхөд нь жорлонд унагаж, хогийн саванд чулуудаж, гудамжинд төөрүүлж байгаа нь нөгөө үйлийн үр л байх. Урд насандаа ямар үйл үйлдсэн нь тэгж хүний ёсноос гажуудаар эхдээ гологддогийг мэдэхгүй. Нэгэн насны амьдралаа охиндоо зориулж, төдийгөөс өдий хүртэл нь хайрласан ээж, аав нь охин үрдээ эргэж ирснийг нохойн гөлөгнөөс дорж үзэж, жорлонд зулбуулж, хогийн саванд чулуудсан бол яана аа. Ямар их харуусал, ямар их нүгэл вэ.

 

Хүнтэй гэрлэхийн тулд хүүхдээ Бөмбөгөр худалдааны төвд  төөрүүлжээ. Ой долоон сартай охин үрээ хаяад зугтаж байхдаа тэр ээж юу бодсон бол. Алхаж ядаж байгаа тэр бяцхан амьтныг “ээж ээ” гээд энэ хорвоогоор дүүрэн орилж, эхийгээ хайна гэж бодоогүй юм байх даа. Хоромхон хугацааны өмнө “ээж ээ” гээд гараас нь хөтөлж байсан үрээ хаях зүрх, зоригтой эх хүн байгаа учраас л энэ хорвоо буруу тийшээ эргээд байна.  

 

Төрөөд  долоохон хоносон нярайг Нарангийн энгэрийн оршуулгын газарт аваачиж хаясан өвөө, эмээ ч байна. Охиноосоо төрсөн хүүхдийг “дутуу” хэмээн голж, амьдаар нь оршуулчихсан нь тэр. Ээждээ, өвөө эмээдээ гологдож хаягдсан хүүхэд эрүүл саруул, хэвийн бойжилттой болохыг эмч нар баталсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудсанд бий. Хорвоо зөв эргэдэг байсан цагт дутуу нярайг үнэгэн лоовуузанд хийж, ханын толгой тойруулан өлгөсөөр хүн болгодог байсан гэдэг.

 

Хүсээгүй нэрээр хүүхдээ жорлонд зулбуулж, хогийн саванд хаясан гэх үг өгүүлбэр цаг агаарын мэдээ мэт өдөр тутам урсаж байна.  Амь биеийг нь хуваан бүрэлдсэн тэр амьд зүрхийг харанхуй нүх рүү чулууддаг хүн дүрст араатнаар энэ хорвоо дүүрээд байна, бурхаан. Өөрөө хүн болж төрчихөөд өрөөл нэгнийг хүн болох замд нь хөнөөж, хорвоогийн жамыг гажуудуулаад байна.

 

В.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yasan xetsuu emee oboo ve burxan muny
2020-03-20
:Д.Ганхуяг 99116570:
Бурхан нэж ву вэ? Будда, Лал, Есүс христосын аль нь биш. Бурхан гэдэг бол хүнийг өөрийг нь бүтээсэн байгаль дэлхий өөрөө юм. Байгаль дэлхийд хүн өөрөө яаж хандаж байгаа билээ дээ. Ингэхлээр бурхан буюу байгаль дэлхий хүнийг номхотгох цаг нь ирээд байна. Хүн өөрөө байгаль дэлхийгээ сүйтгэхээс татгалзахгүй бол хүн төрлөхтнийг бүтээсэн шигээ устгаж мэдэх юм. Хүн төрлөхтөн үүнийг өөрөө ухаарах болов уу? Өмнө ухаараагүйгээсээ болж 4 иргэншил сөнөжээ. Түүх давтагдах уу? гэдэгт хүн өөрөө л хариулөа цаг нь ирлээ. Энэ шашинууд бол аль нэг засаглалыг нь барих хэрэгсэл юм.
2017-05-07
Зочин:
Зэрлэг капитализмын сонгодог жишээ гэж энэ дээ Итгэл үнэмшил дутуу болчхоор ийн хүн дүрстэй араатан болж байгаа нь тэр
2017-05-07
Зочин:
Энэ аймшгийн нийгэмд ур хуухдууд маань яажшуухан амьдрах болдоо гэх сэтгэл бугдэд л байгаа байх
2017-05-07
Иргэн:
Энэ бvгд Элбэгдорж Бат-vvл нарын хийсэн нvгэл. Тэд монголд урьд емне нь байгаагvй янхандалт,архидалт,гуйлгачин,хар тамхичин,авилгалчин,амиа хорлогчид,хулгайч гэсэн хvн чанараа гээсэн ес зvйгvй хамгийн муу муухай болгоныг бий болгосон. НVГЭЛТЭНГVVД.
2017-05-07
tsetseg ee bod doo:
BICHSEN YUMNII CHIN EHEND 2 ZUILIIG BI MEDEHGUI GJ UNENEE HELJEE TEHEER ENE SEDVEER TA TSAASH NI BICHIHLEER BICHIJ MEDEHGUI CHADAHGUI EE ER NI BOL NEG IIM SETGETSIIN GAJIGTAI HUMUUS ERT UED CH BAISAN YUM SH DEE HICHNEEN SAIHAN HUNII TULUU NIIGEMD CH MER SER IIM BULAI YUMNUUD BAIDAG L DAA
2017-05-06
үоа:
Соцзмын үед хүн төрөхөө монголчууд олж байсан. Одоо хамгийн зэрлэг кап-змыг төрийн толгойг зайдагнасан олигархиуд байгуулж байна. Тэд хүн хүнээ барьж идэх аргад харанхуй массад сайхан үлгэрлэж байна даа.
2017-05-06
Зочин:
Энэ аймшгийн нийгэмд ур хуухдууд маань яажшуухан амьдрах болдоо гэх сэтгэл бугдэд л байгаа байх