Улаанбаатар хотноо 22-25 хэм дулаан
2017-05-07

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна.

 

2017 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд  6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэн зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин