Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга боллоо
2017-05-07

Унгар улсын Эгер хотноо болж байгаа пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ.

 

 

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөж 97 кг-д хүч үзэж байгаа бөгөөд шинэ жиндээ энэ удаа 221 кг өргөж ийнхүү дэлхийн цомын аварга болов. Иракийн тамирчин Ал-Али Таер 210 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Узбекстаны тамирчин Давлатов Нурридин 187 кг өргөж хүрэл медалийн эзэн болсон байна. 

Shuud.mn
Сонин хачин