Францын Ерөнхийлөгчөөр Эммануэль Макрон сонгогдлоо
2017-05-08

Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалт өчигдөр зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр Сангийн сайд асан Эммануэль Макрон сонгогдлоо. Урьдчилсан байдлаар тэрбээр нийт сонгогчдын 66.6 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч хэт барууны үзэлтэн “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен 33.94 хувийн санал авчээ.

 

Эммануэль Макрон өдгөө 39 настай тус улсын түүхэнд сонгогдож буй хамгийн залуухан төрийн тэргүүн болж байна.

 

Тэрбээр нийт сонгогчдоо хандан "Би шинэ итгэл найдвар байх болно” гэж мэдэгджээ.

 

Эхний санал асуулгад Марин Ле Пен 21.6 хувь, Эммануэль Макрон 23.8 хувийн санал авсан юм. Нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоногт 160 минут халз мэтгэлцсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин