Усайн Болт 2017 онд зодог тайлна
2017-05-08

 

Манай гаригийн хамгийн хурдан хүн, Яамайкын нэрт хөнгөн атлетикч Усайн Болт өчигдөр АНУ-ын Нью-Йорк  хотод нэгэн арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр 100 болон 200 метрийн гүйлтийн төрөлд Дэлхийн дээд амжилтыг хамт эзэмшсэн анхны бөгөөд цорын ганц хүн юм. Тэгвэл 30 настай элит тамирчин өчигдөр болсон арга хэмжээний үеэр тун их анхаарал татсан нэгэн зүйлийн тухай ам нээжээ. Усайн Болтоос сэтгүүлчид хэзээ зодог тайлах талаар нь асуухад “Лондоны Дэлхийн аваргын дараа зодог тайлахаар төлөвлөж байгаа” гэж хариулсан байна. 

 

Алдарт Кентаки дербиг үзэхээр АНУ-д ирсэн Болт хүндэт зочдын үдэшлэгт орох үеэрээ энэ тухай ярьсан юм. Мөн түүнээс “Хэрвээ та Кентаки Дербигийн хурдан морьтай уралдвал ялах уу?” гэж асуухад “Тэгнэ. Бууж өгөөд бооцоогоо надад өг. Хэрвээ 40 метрт уралдвал би итгэл төгс түрүүлнэ” гэж хариулжээ.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин