Морин уралдаан тойрсон сонин хачин
2017-05-08

 

Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй морин уралдааны нэг Кентаки дебри өчигдөр болж өндөрлөлөө. Кентаки мужийн Луйсвилл хотод 14 хоног үргэлжилдэг энэ фестиваль сүүлийн өдрөө гол уралдаанаа хийдэг уламжлалтай. Уралдаан эхлэхийн өмнөхөн морин тойруулагийн орчим түр зуурын бороо орсон нь уралдааны замыг багагүй хүндрүүлсэн юм. 1875 онд анх зохиогдож эхэлсэн энэхүү уралдаанд зөвхөн хязаалан насны адууг оролцуулдаг дүрэмтэй бөгөөд 2017оны ялагчаар “Always Dreaming” нэртэй хүлэг түрүүлжээ.

 

Энэ морины уяач өмнө нь мөн л Кентаки дербигээс түрүү авч байсан Тодд Флечер бол унаач нь Жон Велазкез аж.

 

Энэхүү уралдааныг Хойд Америкийн урлаг спортын олон алдартнууд ирж үзсний дотор Том Брэди, Дэвид Ортиз  мөн шилдэг гольфчин Рики Фоулер, Жастин Томас нар ирсэн байлаа.

 

Мөн уралдааны үеэр 160 орчим мянган үзэгчид цугларсан учраас хотын бизнес эрхлэгчид нь багагүй ашигтай ажиллажээ. Жишээлбэл морин тойруулагийн орчимд нэг ширхэг хачиртай талхны үнэ 22 долларт хүрсэн байна.

 

Мөн үзэгчдийн дунд уламжлал ёсоор анхаарал татах зорилготой ирсэн этгээд сонин хувцастнууд ч олон байсан юм.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин