Олимпийн аварга нас баржээ
2017-05-08

 

АНУ-ын шилдэг тамирчин, Олимпийн аварга Стивэн Холкомб өчигдөр таалал төгсчээ. Бобслейн спортын Дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг байсан тэрээр АНУ-ын Нью Йорк мужийн Лэйк Плесидэд байжээ. Энэ газарт АНУ-ын Олимпийн бэлтгэлийн төв байрладаг бөгөөд талийгаач амралтын өрөөнд орж унтаад эргэж сэрээгүй байна.

 

Тун учир битүүлэг энэ үхлийн шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

 

Стивен Холкомбын хувьд 1999-2006 онд АНУ-ын Армийн албан хаагч байсан бөгөөд 2006-2007 оны улирлаас эхлэн Бобслейн спортдоо эрчимтэй оржээ. Улмаар тэрээр 2010 онд Ванкуверын Олимпоос алтан медаль хүртсэн бол 2014 онд Сочийн Олимпоос хошой хүрэл медалийг хүртэж байсан удаатай. Мөн ДАШТ-д 5 удаа, Дэлхийн цом 4 удаа түрүүлж байсан шилдэг тамирчин байсан юм.

 

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин