Удаан хүлээсэн тулаан энэ онд болно
2017-05-08

 

Мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн сонирхолтой тулаан өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр АНУ-ын Лас Вегас хотод боллоо. Мексикийн нэрт тулаанч Канело Алварез-Жулио Цезар Чавес Жуниор нарын тулаан 12 раунд үргэлжилсэн бөгөөд бүх шүүгчдийн саналын авч чадсан Канело Алварез ялалт байгуулсан юм. Тэрбээр мэргэжлийн боксын WBO холбооны аваргын бүсээ хадгалж үлдснээс гадна 5 сая ам.долларын шагналыг хүртсэн юм. Харин түүний өрсөлдөгч Жулио Цезар Чавес Жуниорийн хувьд ялагдал хүлээсэн ч 3 саяыг халаасалжээ.

 

Гэхдээ энэ тулааны баримтуудаас илүүтэй хамгийн их анхаарал татаж байсан явдал нь Канело Алварезийн дараагийн тулааны тов байлаа.  Замналдаа ганцхан удаагийн ялагдалтай (Флойд Мэйуэйдерт) тэрбээр дараагийн тулааны товоо албан ёсоор зарласан бөгөөд түүний өрсөлдөгч нь Казахстаны шилдэг тулаанч Геннади Головкин байх гэнэ.

 

GGG хочоороо алдаршсан, Олимпийн мөнгөн медальт Казах эрийн хувьд энэ тулааныг ирж үзсэн бөгөөд Канело эсрэг тулаанд бэлэн байгаагаа хэлсэн юм. Мэргэжлийн замналын 49 дэх ялалтаа байгуулсан Мексик тулаанч энэхүү тулааныг 2017 оны 9-р сарын 16-нд буюу Мексик улсын Тусгаар тогтнолын өдөр хийхээр болсон байна. Харин тулаан болох газар болон бусад санхүүгийн тохиолцоонууд тун удахгүй хийгдэх юм.

 

Г.Головкин өдгөө хагас хөнгөн жинд хамгийн өндөр амжилттай яваа бөгөөд 39 хожил, нэг ч ялагдалгүй байгаа юм. Тэрбээр WBA Super, WBC, IBF, IBO холбоодын Дэлхийн аварга цолыг эзэмшиж буй.

 

 

Г.Баяраа   

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bolood ungutsiimuu. 17 on gechij. Bas uin hagas hungun Jin ve. Sain sudalj bicheech. Ggg bol bas 2003 oni Delhiin avarga um
2018-06-11
mongol:
hamgiin tom tulaan boloh n dee.
2017-05-08