Гурван нэр дэвшигчийн мэдүүлгийг буцаажээ
2017-05-08

Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 160 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 467 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

 

Өнгөрсөн долоо хоногт 183 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 160 нь зөрчилгүй байсан бол 3-ыг нь буцааж, 19-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 284 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Соёл үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Жаргалсайхан, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ө.Мөнхчулуун, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Зорчигч тээврийн тасгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Дуламсүрэн нарын зэрэг 467 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

 

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 3 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

 

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 19 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Гадаад харилцааны яам, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Shuud.mn
Сонин хачин