Татвар төлөгчдөд талархах өдрүүд эхэллээ
2017-05-08

Гэрэл зургийг mpa.mn

 

Монголын Татварын алба жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Энэ  жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа  нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

 

Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүд улс орон даяар “Би- Ирээдүйн татвар төлөгч” хичээлээр эхэлж байна. Мөн  татвар төлөгчдөд үйлчлэх танхимыг нээлээ. Энэхүү танхимыг татвар төлөгчдийг  мэдээллээр ханган зөвлөгөө өгөх,  ирээдүйн татвар төлөгч, гадаадын зочид төлөөлөгчдөд татварын албыг танилцуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд туслах, татвар төлөх үндсэн үүргээ ухамсарлах суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байгуулжээ.

 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр ЕБС, их дээд сургуулиудын оюутан, сурагч, багш нарын дунд зарласан гар зураг, зохион бичлэг, хөлөгт тоглоомын  тоглоомын уралдаанд түрүүлсэн бүтээлийн шагналыг гардууллаа. Улс орон даяар зохион байгуулагдсан дээрх уралдааны биет тоглоом бүтээх төрөлд 32 бүтээл ирснээс Баянзүрх дүүргийн 63-р цэцэрлэгийн хамт олны ирүүлсэн “Татвараа төлцгөөе” хөлөгт тоглоом тэргүүн байр, зохион бичлэгийн уралдаанд 117 зохион бичлэг ирснээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын  МГС-тай 4-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Түвшинмэргэний “Татвар миний ирээдүй”  сэдэвт зохион бичлэг тэргүүн байр, гар зургийн төрөлд 121 бүтээл ирүүлснээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Отгончимэгийн “Бид НӨАТ-ын азтан боллоо” зураг тэргүүн байр  эзэлжээ.

 

“Татвар төлөгчдийн өдрүүд” долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ өдрүүдэд 2016 оны шилдэг татвар төлөгчид болон татварын хуулийг сурталчлах чиглэлээр татвар төлөгчдөд ажлын байранд очиж уулзалт зөвлөгөө хийнэ. Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл, Драгон, Дүнжингарав худалдааны төвүүдэд кассын машин, POS төхөөрөмж 52 нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа болон татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх уулзалтууд болно. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэг нэг байр л шалгаруулсан юмуу?
2017-05-08