Улаанбаатар хотын худалдааны танхимынхантай уулзаж байна
2017-05-08

 

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва нар Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл болон ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж байна. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим болон Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын талаар танилцууллаа. Мөн нийслэл болон танхимд тулгарч байгаа асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ рүү ямар дугаарын автобус, хаана:
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ рүү ямар дугаарын автобус, хаанаас явдаг вэ?... өнөөдөр МИШЭЭЛ ЭКСПО руу очих гээд, автобус хайж үзлээ. Тийшээ автобус явдаггүй болтой. Интернетэд, ямар нэгэн чиглэл заасан, яаж очих талаар мэдээлэл олдсонгүй. Улаанбаатар хотод, нийтийн тээвэр гэж байгууллага байх ёстой доо. Дахиад л хайхаас. . . МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ рүү ямар дугаарын автобус, хаанаас явдаг вэ?
2017-05-08