Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2017-05-09

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:  Энэ сарын 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна.

 

2017 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдрөөс сэрүүсч 16-18 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин