Хөх ордны тэргүүн өнөөдөр тодорно
2017-05-09

Өмнөд Солонгос улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлсэн талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж, суудлаасаа огцорсон билээ. Тэрбээр өнөөг хүртэл Сөүлийн цагдан хорих байранд хоригдож байна.

 

Ээлжит бус сонгуульд нийт 15 хүн нэрээ дэвшүүлж байгаа юм. Нэр дэвшигчдээс хамгийн өндөр рейтингтэй гурван улстөрч байна.

 

Урьдчилсан санал асуулгаар хамгийн өндөр саналыг “Тобуро” намын тэргүүн Мун Жей Ин авсан юм. Орон нутгийн хэвлэлийнхэн "түүнийг Ерөнхийлөгч болох магадлалтай" хэмээн бичиж буй билээ.

 

Сонгуулийн санал хураалт 8.00-22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эмэгтэй хүнийг дорд үздэг орон ингээд нэгэн эмэгтэйг цааш нь харуулахнь дээ хайран чадалтай эмэгтэй. Аавынх нь хүчээр өдий зэрэгтэй хөгжөөд явж бж үе дамжсан харгис хүмүүс ч гэх шиг их солиорч бнаа. Пак өршөөгдөөсэй!!!
2017-05-09