Элчин сайд З.Чинтүшиг ИЖБ-ээ өргөн барилаа
2017-05-09

Монгол Улсаас Саудын Арабын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Саудын Арабын Вант Улсын Гадаад хэргийн төрийн сайд Низар Бин Обейд Маданитай 5 дугаар сарын 4-ний өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

 

 

Уулзалтын үеэр Элчин сайд З.Чинтүшиг Төрийн сайд Низар Бин Обейд Маданид  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газар Саудын Арабтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

 

Ноён Низар Бин Обейд Мадани хоёр талын харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад ямагт бэлэн байх болно гээд Элчин сайд З.Чинтүшигт ажлын амжилт хүсэв.

 

Мөн Элчин сайд З.Чинтүшиг Саудын Арабын Жидда мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Дэд Ерөнхийлөгч Мазен Баттержитэй уулзаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, тухайлбал Саудын Арабаас Монголд бизнесийн төлөөлөгчид айлчлуулах, Монголоос мах экспортлох боломжийн талаар санал солилцов.

 

Монгол Улс, Саудын Арабын Вант Улсын хооронд 2007 оны 2 дугаар сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон.

Shuud.mn
Сонин хачин