Трамп, Ким Чен Унтай уулзаж чадахгүй
2017-05-09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт “Bloomberg” сувагт ярилцлага өгөх үеэрээ Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзахыг хүссэн билээ.

 

 

Трамп, Ким Чен Уныг “тун хэрсүү бас алсын хараатай” хэмээн магтаж, “хоёр улсын удирдлагууд нүүр тулна уулзах цаг болсон. Энэ бол том хүндэтгэл” гэсэн юм.

 

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс өчигдөр “CBS” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Ерөнхийлөгч Трамп, Ким Чен Унтай уулзаж чадахгүй” хэмээн хэлжээ.

 

Кондолиза Райс “Олон нөхцөл байдлын улмаас Трамп, Ким Чен Унтай уулзах уулзалт болохгүй. Учир нь Хойд Солонгосын цөмийн заналхийлэл олон улсын айлгаж байна. Тус улсаас ирэх цөмийн заналхийллийг бүрэн зогсоосны дараа уг уулзалт болбол илүү үр дүнтэй” гэж мэдэгдлээ.

 

Трамп мөн Ким Чен Уныг “Ухаалаг бялуу” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин