Зөрчлийн шалган шийдвэрлэх хуулийг хэлэлцэж байна
2017-05-09

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна.  Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Зөрчлийн тухай,   Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэв.  Зөрчлийн хуультай холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Шүүхийн ачаалал яаж ирэх вэ? Хаашаа шилжих вэ, орж ирсэн хуулийн төслөөр” гэдгийг тодруулсан юм. Үүнд  УДШ-ийн Танхимын тэргүүн н.Батсуурь:

 

-Зөрчлийг Эрүүгийн шүүхэд гомдол гаргах журмаар Засгийн газраас төсөл оруулж ирсэн. Захиргааны хэргийн 20 орчим хувь нь зөрчилтэй холбоотой маргаан байдаг. Захиргааны шүүхээр асуудал шийдэгдэх учир ачаалал нэмэгдэж, өөрчлөгдөхгүй болов уу. Одоогийн явж байгаа практикаар харъяаллыг өгсөн болохоор гайгүй байх хэмээн хариулав.

 

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин