Монгол уулчин Эльбрусын гүйлтийн тэмцээнд түрүүллээ
2017-05-09

 

Европ тивийн ноён оргил Эльбрус (далайн төвшнөөс дээ 5642 метр) ууланд өндөр уулын гүйлтийн олон улсын тэмцээн энэ сарын 1-8-нд болжээ. Тус тэмцээнд 12 орны 350 орчим тамирчин оролцсоноос Монгол Улсын тамирчин Д.Отгонхүү тэргүүн байрт оржээ. Тав дахь удаагаа хүч сорьсон манай уулчин Д.Отгонхүү 2:59.13 цагийн амжилтаар түрүүлсэн байна. 

 

Мөн тэрбээр улсынхаа дээд амжилтыг Эльбруст шинэчилсэн байна. Түүний энэ амжилт өндөр уулын гүйлтийн олон улсын тэмцээнээс хүртсэн Монголын анхны медаль юм.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mundaag umaa, bayar hyrgie
2017-05-09