Төгсөгчдөөс мөнгө хураахгүй байхыг зөвлөв
2017-05-09

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ.

 

Оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Мөн “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх тухай  БСШУС-ын сайдын тушаал, Нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

 

Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
dddddddddddddd:
odoo bvgd huraagaad duussan orhon 300 geed bagshdaa sayiig ogno genee arai2
2017-05-09