Эх орны дайны баганат хөшөөнд цэцэг өргөлөө
2017-05-09

Аугаа Их Ялалтын 72 жилийн ойн баярыг тохиолдуулж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевичнар ОХУ-ын  Ерөнхий консулын газрын дэргэдэх “Эх орны дайны баганат хөшөө”-нд цэцэг өргөлөө. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны өмнөх жанжнуудын хөшөө болон “Найрамдал”-ын  өндөрлөгт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Мөн “Найрамдал”-ын өндөрлөгөөс А.Амарын талбай хүртэл  “Үхэшгүй мөнгийн хороо”  жагсаал боллоо. Жагсаалд орон нутгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний 186 дугаар анги,  “Оюутан цэрэг”, өсвөрийн аврагч- Скаутын бүлэг, төрийн байгууллагын албан хаагчид, ОХУ-ын иргэд оролцсон юм. 

 

Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая хүн цэргийн албанд татагджээ. Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Үүний тал хувь зөвхөн ЗХУ-ын иргэд байсан юм.  Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.

 

 

 

 

Эх сурвалж: www.Erdenet.mn 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
chi shar hadruu yavaach
2017-05-10
Зочин:
medreluud yu hiigeed bgaa yum be?
2017-05-09
irgen:
chi shar hadruu yavaach