Хөх ордны тэргүүнээр Мун Жэй Ин сонгогдлоо
2017-05-10

Өмнөд Солонгос улсад Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж дууслаа.  Тэгвэл Хөх ордны дараагийн тэргүүнээр сөрөг хүчин “Тобуро” намын тэргүүн Мун Жэй Ин ялалт байгуулсан талаар тус улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос албан ёсоор мэдээлэв.

 

 

Ерөнхийлөгчийн сонгуульд 42 сая хүн саналаа өгнө хэмээн бүртгүүлсэн боловч нийт сонгогчдын 77.2 хувь нь саналаа өгчээ.

 

Ялалт байгуулаад буй Мун Жэй Ин 41.1 хувь, “Чөлөөт Солонгос улс” Консерватив намаас нэр дэвшигч Хон Чжун Пхё 23.3 хувь, Ардын намаас нэр дэвшигч Ан Чхоль Су 21.8 хувийн санал авч удаалжээ.

 

Мун Жэй Ин өнгөрсөн 2012 онд зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөж байсан ч авлигын хэргээр албан тушаалаасаа огцроод буй Пак Ын Хэд ялагдал хүлээсэн юм.

 

Тэрбээр ард түмэндээ хандан “Хоёр Солонгосын харилцааг сайжруулах болно” гэж амлажээ.

 

                                            

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин