Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулна
2017-05-10

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай, Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай,Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Цахим паспорт хэвлүүлэх зардлын санхүүжилтийн тухай, Монгол, Кувейтын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,  Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийн тухай тус тус хэлэлцэн шийдврлэх юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин