“Qantas” компанийн тэргүүнээс уучлалт гуйжээ
2017-05-10

Австралийн агаарын тээврийн “Qantas” компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс Перт хотноо зохион байгуулагдсан “Leadership Matters” арга хэмжээнд оролцож байхад нэг этгээд түүний нүүрийг бялуу болгосон юм.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан билээ.  


Тэгвэл Алан Жойсын нүүрийг бялуу болгосон этгээдийг хэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

 

Түүнийг Оверхеу гэдэг байна. Тэрбээр “Жойс хэтэрхий эрх дураараа аашилж байна. “Qantas” компани бусад тээврийн компаниудыг ашиг олох боломжийг багасгаж байна. Миний уур их хүрсэн. Гэхдээ би буруу зүйл хийсэн. Намайг уучлаарай” гэж тайлбарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин