Трамп, Лавровыг хүлээн авлаа
2017-05-11

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргааны үе дэх анхны айлчллаа хийсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Сайдыг Вашингтон хотноо ирэх үед тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон угтан авчээ.

 

Трамп хүндэт зочноо Цагаан ордондоо хүлээн авч, уулзжээ. Тэд Сири болон Украины зүүн хязгаарын асуудлаар хэлэлцсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.  Лавров 2013 оноос хойш тус улсад айлчлал хийгээгүй билээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба "Сайдын айлчлалын гол зорилго Сирид аюулгүй бүс байгуулахад АНУ-ын эрх баригчдын дэмжлэгийг авах” гэж мэдэгджээ.

 

Хоёр улсын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Сирид гал зогсоох болон аюулгүй бүс байгуулах асуудлаар хэлэлцсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин