Трамп, Хөх ордны шинэ тэргүүнтэй утсаар ярьжээ
2017-05-11

Өмнөд Солонгос улсад Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдсан билээ.

 

 

Саналаа өгсөн нийт иргэдийн 41.1 хувийн саналыг “Тобуро” намын дарга Мун Жэй Ин авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

 

Мун Жэй Ин үүрэгт ажлаа хүлээн авсан бөгөөд өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан талаар “www.voanews.com” сайт мэдээллээ.

 

Удирдагчид хагас цаг орчим ярилцсан талаар Хөх ордны хэвлэлийн албанаас уламжлав. Трамп, Мун Жэй Инд баяр хүргэж, АНУ-д төрийн айлчлал хийхийг хүсчээ.

 

Тэд Хойд Солонгосын цөмийн заналхийлэл болон Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
за даа. АНУ-ЫН ГУТЛЫН УЛНЫ АЛЧУУР БОЛСОН ӨМНӨД БОЛ НЭГ ҮНДЭТНЭЭ ҮЗЭН ЯДДАГ ,ӨДӨӨН ХАТГАДАГ ЯГЧОНОТОЙ НИЙЛСЭН ЖИНГЭР НОХОЙ МЭТ.ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БӨХӨЛЗӨЖ,ГӨЛӨЛЗӨЖ ЭХЛЭХ БИЗ ЭЭ.
2017-05-11