Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ
2017-05-11

“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Татварын газраас ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуультай хамтран оюутнуудын дунд “Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ” тэмцээнийг 8 дахь жилдээ “Далд эдийн засгийг ил болгоцгооё” уриан дор амжилттай зохион байгууллаа.

 

Тэмцээнийг ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, НӨАТ-ын хууль болон НӨАТУС-ийг бизнес эрхлэгч болон худалдан авагчдад таниулан сурталчлах зорилгоор явуулсан бөгөөд уралдаанд оролцогч 3, 4-р курсийн оюутнуудаас бүрдсэн: 


• Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил” 
• Э.Үжин ахлагчтай “Apex” 
• Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles”
• Б.Төгөлдөр ахлагчтай “Space”
• Б.Номиндарь ахлагчтай “TT-03” багууд оролцлоо.

 

Нийслэлийн томоохон худалдааны үйлчлгээний төвүүдийг багтаасан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэд олноороо үйлчлүүлдэг худалдааны төвүүдээр и-баримтын сурталчилгаа хийх, татварын хуулийг сурталчлан таниулах, иргэдийг и-баримтаа бүртгүүлж хэвшүүлэхэд нөлөөлөхүйц эерэг утга агуулгатай зурагт хуудас бэлтгэх, шилдэг татвар төлөгчдийг сурталчлах, НӨАТ-ын хуулиар бодлого бодож асуулт хариултын тэмцээнд оролцох гэсэн 4 үе шаттайгаар тэмцээнийг зохион байгуулж багуудад БУХС-ийн багш Ё.Мөнхтуяа, Нийслэлийн татварын газрын байцаагчид зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Энэ удаагийн тэмцээнд 


#Тэргүүн байранд Б.Номиндарь ахлагчтай “ТТ-03” баг, 
#Хоёрдугаар байрт Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил” баг, 
#Гуравдугаар байранд Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Том Акулуудаас мөнгө дээрэмдэж чадахгүй байж муу ядарсан ардаасаа мөнгө дээрэмдэхдээ ухаагүй гэдэг нь яана
2017-05-20
зочин:
Дээрэмчидэд хэн Талхныхаа мөнгөө дээрэмдүүлэх үү дээ ард бидний буруу гэж үү
2017-05-20
зочин:
Энэ муусайн дээрэмчид ард иргэдээс мөн ч их мөнгө дээрэмдэж байгаа ш дээ ард иргэдийг бүх насаар нь дээрэмдчихээд насны эцэст 240 төгрөгөөр амиа зого гэх юм эс чадваас үх гэсэн үгтэй адил Татварын нэг уриа байдаг тэр нь Чи төрөх чинь үнэн Татвараа төлөх чинь үнэн Чи үхэх чинь үнэн гэсэн уриатай ажилдаг биз дээ Муусайн Дээрэмчид ээ
2017-05-20