”Алан хядах ажиллагаа” явуулаад байвал шүүх байгаад хэрэггүй
2017-05-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-УИХ-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг шүүхэд өгч болдоггүй юм. Байдал ийм байсаар байтал захиалагч шүүгч нар нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байна. Дээд шүүхийн чин Захиргааны хэлтсийн танхимын шүүгч нь ХХБ-нд ажиллаж байсан Батсуурь гэж хүн бий. Гэрлийн хурдаар Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч болсон. УИХ, Засгийн газрын шийдвэрийг замд нь  алан хядах ажиллагаа явуулаад байвал шүүх байгаад хэрэггүй. Д.Дамба-Очир гишүүн Эрдэнэтийн үйлдвэрийг хэлэлцэхийг хэлсний төлөө хэвлэлээр доромжлуулж байна.

 

Дээр нь Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж өгөөч. УИХ-ын дарга чиглэл өгөөд сар болсон ч дэд хорооны гишүүд хуралдахгүй зугатаад байна. Ингээд байвал яаж явах вэ? Монголын хууль хяналтын байгууллага төрийн хяналтын дээр гарах юм бол яах вэ? Хүний эрхийн дэд хорооны дарга аймхай нөхөр зугатаад яваад байх юм. Буруу тийшээ хараад хүний эрх яриад суугаад байна хэмээлээ. Харин гишүүн Д.Дамба-Очир:

 

-Эрдэнэт үйлдвэрийн асуудал өнөөдөр шүүхийн шийдвэр дээр гацсан. Үйлдвэрийн ажиллагаа хэвийн бус байна. УИХ-ын тогтоолын шийдвэрийг хэрэгжүүлээч гэж шаардсаныхаа төлөө би хэвлэл мэдээллээр элдэв янзаар цоллуулж байна. Элдвээр доромжлуулж байна. Энэ хэрэгжилтийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байна гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд “Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанд оруулах боломжгүй. Цаашдаа хэлэлцэж байгаад оруулах шаардлагатай гэвэл оруулъя” гэлээ. 

 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг ҮХЦ хянан хэлэлцсэн байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Nyandorjtoigoo hamt zailaachee baahan humuusiin mongo idsen ichihgui awgai shig hereldej bgaag ni
2020-11-04
Батэрдэнэ:
УИХ-ийн хууль тогтоох эрх мэдэлд хэн ч халдах эрхгүйтэй адил шүүхийн эрх мэдэлд УИХ, Засгын Газар халдах эрхгүй шал ондоо юм байдаг юм аа хазгай хэлт ээ. УИХ-ын тогтоол үндсэн хууль зөрчиж гарсан бол Үндсэн Хуулийн цэц, хууль зөрчиж гарсан бол Шүүх хүчингүй болгох эрхтэй. УИХ, Засгын газарт хууль зөрчих эрх байхгүй.
2017-05-11
Зочин:
Нямдорж гишүүний ярьж байгаа туйлын үнэн шүү...Ерөнхийлөгчийн сонгуулиар Эбаг шүүхтэй нь хамт солих хэрэгтэй.
2017-05-11
zochin:
Nyandorjtoigoo hamt zailaachee baahan humuusiin mongo idsen ichihgui awgai shig hereldej bgaag ni
Zochin:
Uls turchud shiiddegui yum shuu shiiddeg maluudaa
2017-05-11
bolil doo odoo:
Yagaad uls eh ornii chuhal asuudal heleltceh gej bhd daraa boly gej hoishiluuldag ym be yagaad ard tumen eh oron hoij uedee asjigtai emgeelsen zahiramj gargaj boldoggui ym be ta nar ene eh orond terjeed yagaad ulsaa ard tumenee bododgui hariihnii telee ajilaad bga ym be bidiigee bodooj ee teriin terguunuud ee!!!!!
2017-05-11
muu umhii menget haraa:
IH HURLAAR DUUREN HULGAICH SUUJ BAIHAD YAGAAD SHUUHED UGCH BOLDGUI YUM AIN ZASGIIN GAZAR CHINI EH ORONDOO UILCHILJ CHADAHGUI BAIGAAG CHI UURUU HARJ BAIGAA UGUIDEE L HUUHDUUD NI ASAR IH MUNGU ERDENETIIN SHAHAANAAS TSUSLAAD YAVJ BAIHAD CHI MUU TAM OCHIRIIG UMUURUUD SUUJ BAIDAG UNEN SHDEE TAMOCHIRIIN ZAM DEER TAMLAGDAJ UZEEGUI HEN BAIGAAN BEEE UMKEEE NOVSH CHINI KUUR CHIN
2017-05-11