Бразил хөлбөмбөгчин Оскар Хятадад үлдэх үү
2017-05-11

 

Өнгөрсөн өвлийн солилцооны цонхоор Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Оскар Хятадын Шанхай клубт очсон. Түүний Английн Челси клуб 60 сая фунтын үнээр Хятадын багт зарсан юм. Тэгвэл Хятадад очсноосоо хойш төдий л их ил гараагүй байсан Оскар саяхан Ассошейтед Прессийн сэтгүүлчтэй уузлаж, дэлгэрэнгүй ярицлага хийжээ.

 

Түүний шинэ замналын талаар өрнөсөн энэ ярилцлагын төгсгөлд сэтгүүлч түүнээс Хятадын багт үлдэх эсэх талаар асуусан байна. Тэгвэл энэ асуултанд Оскар “Энд удаан хугацаанд үлдэх боломж гарвал би баяртай байх болно. Гэвч Европын багуудаас сайхан санал ирвэл би нухацтай бодох байх. Өмнө минь байгаа 3-4 жилийн хугацаанд өөрийгөө хэрхэн бүтээхээс л энэ бүхэн шалтгаална” гэжээ.

 

Оскарын тоглож байгаа Шанхай клубын хувьд лигийн аварга Гуанжоу Эвергранд багаас ердөө 2 оноо дутуу хүснэгтийн дэд байранд бичигдэж байгаа юм. 

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин