Татвар төлөх чадвартай болсны дараа хуулиа чангаруулаарай
2017-05-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой. Нэг хүн гүтгээд 2,5 сая төгрөг төлөх болчихоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ” гэв.

 

УИХ-ын чуулган зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилж байна.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Төрийн өмчийн эд хөрөнгийг буруу үнэлж,  10 сая төгрөгөөс дээш хохирол учирсан бол эрүү үүсгэх заалт санал орсон байлаа. Үүнд гишүүн М.Билэгт “Төрийн өмчийг ингэж хохироож болохгүй. Иргэд 300 мянган төгрөгийн хохирол учруулсан ч эрүү үүсгүүлж байгаа гэлээ. УИХ-ын гишүүн  Ж.Ганбаатар:

 

-Татвартай холбоотой заалтыг миний саналаар хорих ялгүй болгосон. Татвар төлдөг чадвартай болсны дараа хуулиараа чангаруулаарай. Өнөөдөр аж ахуйн нэгж 20-30 жил ажиллаж байгаа  дунд хэмжээний компани болно. Жижиг компанид өндөр татвар хэрэггүй. Өөрсдөө дарга болчихоороо татвар нэмдгээ боль. Хэн байснаа сана, Х.Нямбаатар дарга аа. Ном унш, таны сурсан зүйл хуучирсан хэмээв. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

 

-Үүнд төсвийн бус хөрөнгийн асуудал яригдаж байгаа. Авлигатай холбоотой бүх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэгдэж байгаа гэдгийг онцлов. 

 

Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Дараагаар нь Монгол Улсын 2016 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин