90 000 долларын шагналын сантай уралдаанд урьж байна
2017-05-11

 

“Айн Рэнд Конференц Монгол 2017” хурал энэ сарын 16-нд болох талаар бид мэдээлсэн. Тус хурлаар Айн Рэндийн объективизм үзэл болон чөлөөт эдийн засаг, хувь хүний ёс суртахууныг тайлбарлан таниулах юм.

 

Харин энэ хурал оюутан залууст өөр нэг боломжийг санал болгоно. Тэр нь Айн Рэнд инститүтээс зарлаж буй хэдэн мянган долларын мөнгөн шагналтай эссэний уралдаанд оролцох боломж.

 

Айн Рэнд инститүт сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Айн Рэндийн зохиолын тухай эссэ бичлэгийн уралдааныг оюутан залуусын дунд зарлаж ирсэн. Энэ жил нийт 90 000 ам.долларын шагналын сантай уралдааныг зарлаад байна. Нийт 500 гаруй төрлөөр зарлагдсан энэхүү уралдаанд Монгол залуус ч оролцох боломжтой.

 

Харин энэ боломжийг ашиглахад  “Айн Рэнд Конференц Монгол 2017” хурал томоохон тус нэмэр болно. Айн Рэндийн тухай мэдээллийг авахаас гадна эссэний үзэл санаагаа олоход энэхүү хурал чухал ач холбогдолтой юм.

 

Уралдааны эцсийн хугацааны талаарх мэдээлэл болон хэрхэн сайн эссэ бичих зөвлөмжийг эндээс авна уу.

 

Айн Рэнд Инститүт (АРИ)

 

АРИ нь учир шалтгаан, рационал хувийн ашиг сонирхол, индивидуализм болон “зөнд нь орхи” капитализмын зарчмуудыг дээдэлсэн хувь хүн өөрийн аз жаргалыг олох боломж, эрх чөлөө хангагдсан - соёлыг бий болгохын төлөө Айн Рэндийн философи, Обьективизмыг таниулах, ойлгуулах, мөн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.

 

Хэрхэн ийм соёлыг бий болгох вэ гэж үү? Бидний стратеги, нэн тэргүүний зорилт хийгээд хөтөлбөрүүд нь нийгэм ямар чиглэлд явбал зохилтойг өгүүлсэн Айн Рэндийн өвөрмөц үзэл бодолд суурилсан. Энэ бол сонгуулийн дүн эсхүл олон нийтэд алдаршсан хэн нэг хүний үгээр бий болох зүйл биш, гагцхүү хүмүүний сонголт, үйл ажиллагааг нөхцөлдүүлж байдаг философийн санаа л түүнд хөтөлнө.

 

Айн Рэндийн философи

 

Обьективизмийг дэлгэрүүлэхийн тулд АРИ нь бидний соёлд урт хугацааны, гүн гүнзгий нөлөө үзүүлж байдаг, тодруулбал боловсрол, бодлогын хэлэлцүүлэг гэсэн салбаруудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

 

Ерөнхий боловсролоос эрдэм шинжилгээний судалгаа хүртэлх боловсролын тогтолцоо бүхэлдээ хүмүүсийн амьдрал ахуй, дэлхий дахинд өөрчлөлт авчрахыг хичээж буй хүмүүсийн үзэл санааг түгээж байдаг. Оюутан, сургагч, эрдэмтэд – мөн та ч гэсэн өргөн далайцтай, үр өгөөжтэй нөлөөг үзүүлж чадна.

 

Төрийн бодлогыг нухацтай харах юм бол, та магад гол хэлэлцүүлэгт үндсэн зарчим болж буй ёс суртахууны суурь үзэл санааг нь олж харах болно. Эдгээр хэлэлцүүлэгт рационал эгоизм, хувь хүний эрхийг тусгахад нөлөөлөх нь чөлөөт нийгмийн суурийг тавьж байгаа хэрэг юм.

 

Shuud.mn
Сонин хачин