Үндэсний музейд гэр бүлээрээ үнэгүй үйлчлүүлээрэй
2017-05-11

 

Монгол Үндэсний музей жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай.

 

Энэ өдрийг тохиолдуулан Mонголын Үндэсний Музей 2017оны 5 дугаар сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

 

Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний музей Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин