Мисс Т.Батцэцэг кинонд тогложээ
2017-05-11

 

“Борн фильм” студийн бүтээл "Залуу нас” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна.

 

Уг кино нь монголын залуусын амьдралыг өгүүлэх бөгөөд  СТА Ц.Төмөрхуяг, М.Саранцэцэг, Б.Отгонбат болон залуу уран бүтээлч О.Энхбаяр мисс Т.Батцэцэг, Ц.Аззаяа нар гол дүрд тогложээ.

 

Мисс Б.Батцэцэгийн хувьд тус киноны гол дүрийн эмэгтэйд тоглосон бөгөөд найруулагчийн зүгээс чамгүй үнэлэлт авсан бол эрэгтэй гол дүр болох О.Энхбаяр нь өнгөрсөн жил СУИС-ийг төгссөн жүжигчин аж.

 

Киноны талаар найруулагч П.Энхбаатар “Залуучууд юун дээр алддаг талаар зөвлөмж өгнө гэж ойлгож болно.  Залуучууд их, дээд сургууль төгсөнгүүтээ л мөнгөтэй болохыг мөрөөддөг. Гэхдээ боловсрох хэрэгтэй, сурах хэрэгтэй цаашлаад тэвчээртэй байх хэрэгтэй. Нэг хийсэн зүйлийнхээ үр дүнг хараад шантрах биш 2,3 цаашлаад эцсийг нь үзэх хүртэл цуцалтгүй явж байж амжилтад хүрдэг. Өөрөө юмыг шинээр сэтгээд түүнийгээ ургуулаад, үр шимийг хүртээд явбал илүү сайхан амьдралын мөрөөр явдаг юм шүү гэдгийг харуулна” хэмээн ярьжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-12-18