Г.Өсөхбаяр “К2” ууланд авирахаар эх орноосоо мордлоо
2017-05-12

 

Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ, Готовдоржийн Өсөхбаяр К2 ууланд  авиралт хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

 

Тэрбээр  Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” ууланд авирахаар төлөвлөж өнгөрсөн хоёрдугаар сараас бэлтгэлээ базаасан. Одоогоор К2 ууланд Монгол хүн авиралт хийгээгүй бөгөөд МУГТ Г.Өсөхбаяр анхны уулчин болохоор өнөөдөр эх орноосоо хөдөллөө.

 

“К2” ууланд авирах оролдлого хийсэн олон уулчид амь эрсэдсэн харамсалтай  мэдээ бий. Тиймээс тус уулыг “алуурчин” гэж олон улсын уулчид тодотгодог байна. Энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
MGL:
Amjil husie. Huseld hyzgaar ugui gej ene dee. Sain yavaad ireerei.
2017-05-12
XINKIANG:
SHINJAAN geech malaa
2017-05-12