Жижи Хадид сүй тавьжээ
2017-05-12

Супермодель Жижи Хадид болон “One Direction” хамтлагийн экс гишүүн Заян Малик нар сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Учир нь Хадид өчигдөр Нью Йорк хотноо байрлах худалдааны төвөөс гарч байхдаа сүйн бөгж зүүсэн байжээ.

 

Хос хоёр жилийн өмнөөс болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн “Хайрын баяр”-аар сүй тавьсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан ч уг мэдээллийг хос батлаагүй билээ.

 

Гурван долоо хоногийн өмнө Хадид 22 нас хүрсэн юм. “Энэ өдөр найз залуу нь түүнд гэрлэх санал тавьсан” хэмээн нэгэн гэрч “TMZ” сайтад ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин