Хабаровскт манай найман боксчин тулалдана
2017-05-12

ОХУ-ын Хабаровск хотод ЗХУ-ын Баатар К.Коротоковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 16-21-нд болно. Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Э.Энхтайвангийн удирдлага дор манай улсаас нийт найман ширэн бээлийтэн тулалдана.

 

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Г.Ариунболд, 75 кг-д Д.Давааням нар оролцох бол эмэгтэйчүүдийн 51 кг-д “Инчён-2014” Азийн наадмын аварга М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, 60 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа нар хүч үзэхээр өнөөдөр тэмцээн болох Хабаровск хотыг зорив.

 

Тус тэмцээнд түрүүлсэн багийн шагнал 70 мянга рубль бол дэд байрт орвол 30 мянган рублиэр (эхний хоёр байрт орсон багийг шагнана) урамшуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин