Машин нь шатсан залууд 2 сая төгрөг хандивлажээ
2017-05-12

 

Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд /2017.05.10/ “Приус 20” маркийн автомашин шатсан.

 

Автомашин нь шатсан залууд “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп”  фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлсэн. Тус групп нь нийт 100 гаруй мянган гишүүнтэй аж. Гишүүн тус бүр 1000 төгрөгийн хандив өргөж, автомашин нь шатсан залууд машин авч өгөхөөр болсон талаар өмнө нь мэдээлсэн.

 

 

Тэгвэл хандив тусламжын аяныг эхлүүлсэн нэг хоногийн хугацаанд автомашин нь шатсан О.Номин-Эрдэнэ гэх залуугийн дансанд 2 сая төгрөг цугларчээ.

 

Хандивын аянд нэгдэхийг хүсвэл Хаан банкны 5585453049 / О.Номин-Эрдэнэ/ тоот дансанд 1000 төгрөг шилжүүлэх  боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tiim shvv:
Yag vnen
2017-05-12
Зочин:
1000 хан төгрөг өгч чадахгүй зүгээр юм бичихгүй л өнгөрчихөөч. Ганц ч гэсэн хүнд буян үйлдвэл зүгээр ш дээ.
2017-05-12
ebii:
Za bolio eruul saruul zaluu hund handiv hereggui odoo tsagt prius unaj iphone barij brend huvtsas umssun zaluu humuus haltuur hiideg bolj zalhuu ni ter ajil hiij baylag buteedeggui tugjreld nemer boldog iim zaluu humuus mongoloor duurchee
2017-05-12
Зочин:
1000 хан төгрөг өгч чадахгүй зүгээр юм бичихгүй л өнгөрчихөөч. Ганц ч гэсэн хүнд буян үйлдвэл зүгээр ш дээ.